ЭРХЭМ ЗОРИЛГО

Өмнөговь аймагт бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд
НӨЛӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛӨГЧ, бизнесийн хөгжилд ЧИГЛҮҮЛЭГЧ, ХОЛБОГЧ, ДЭМЖИГЧ байна.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэх,
Бизнесийн олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх,
Гадаадын Танхимуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,
Бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловсруулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, сайжруулах бүх шатанд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах,
Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандаж гишүүд, бизнес эрхлэгчид, түншлэгч байгууллагуудыг үнэ цэнэтэй мэдлэг, мэдээллээр хангах,
Гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх,
Орон нутагт хэрэгжиж буй Уул уурхайн томоохон төслүүдэд орон нутгийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнесийг холбогч байх,

АЛСЫН ХАРАА

МҮХАҮТ нь бизнесийн амжилтын ТАЛБАР байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад ХӨТӨЧ нь болно.

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

МҮХАҮТ нийт гишүүд, бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Өмнөговь аймагт уул уурхайн томоохон төслүүд ар араасаа шил даран хэрэгжиж байгаа нь таатай боловч, өнгөрсөн жилүүдэд болсон эдийн засгийн хямрал аймгийн Бизнес эрхлэгчид бидэнд хамгийн хүндээр туссаныг мартаж болохгүй.
Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг Бид даван туулж, олон талт эдийн засгийг бүтээхэд Бизнес эрхлэгч бидний оролцоо чухал юм.

Иймд Салбар танхимын даргын хувьд Монгол улсын болоод орон нутгийн төр засгийн зүгээс баримтлах, хэрэгжүүлэх чиглэлд тавих зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх бизнес эрхлэгчдийн санал бодлыг хүргүүлэн, бодлого шийдвэрт тусгуулахын төлөө зорин ажиллах болно.

Бид зөвхөн Оюутолгой гэхгүйгээр аймагт олборлолт хийж буй 13 уурхайд ханган нийлүүлэгчээр ажиллаж чадвал, цөөнгүй үйлдвэртэй болж улмаар зуу, зуун ажлын байрыг орон нутагтаа бий болгох боломжтой.

Мөн бидэнд БНХАУ-ын ӨМӨЗО-той хил залгаа, байнгын ажиллагаатай 2 боомтыг түшиглэн ЭКСПОРТЛОГЧ АЙМАГ болон хөгжих илүү том боломж нээлттэй байна.

Иймээс бид Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хувийн хэвшлийнхэн Компанийн засаглалаа сайжруулахаас гадна төр засгийнхныг ч засаглалаа сайжруулж засаглалын хямралаас гарахыг уриалж байна.
 
ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМЫН ДАРГА П.БАТБАЯР

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ


Орон нутгийн бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

“Бид хамтдаа” хөтөлбөрт орон нутгийн иргэд өрх, гэр бүлийн хөдөрмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилтай, орлоготой болгох, орон нутгийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Уул уурхайн компани болон томоохон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд ханган нийлүүлэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 50-аас дээш хувийг орон нутгийн иргэд, хоршоо нөхөрлөл, компаниудаар гүйцэтгүүлэх бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Биднийг бодлого чиглэлээ хэрэгжүүлж, орон нутгаа хөгжүүлэхэд бизнес эрхлэгч Та бүхний идэвхи оролцоо чухал бөгөөд өөр хоорондоо нэгдэж, хамтран зорилго нэгтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бид хамтдаа хөгжүүлж, бид хамтдаа бүтээж чадна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР

Search