ГИШҮҮНЧЛЭЛ

Өмнөговь аймаг дахь салбар танхим нь 5 гишүүний ангилалтай.

ГИШҮҮНИЙ ДАВУУ ТАЛУУД

Таны бизнесийн нэр хүнд өсөх, бизнесээ өргөжүүлэх боломж нэмэгдэх
Бизнесийн болон бүтээгдэхүүн үйлчилгээ, арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээллийг тогтмол шуурхай авах
Танхимын мэдээллийн сувгуудаар өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах
Бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөгөө авах болон гадаад дотоод арга хэмжээнд оролцохдоо хөнгөлөлт эдлэх
Танхимын салбар зөвлөлд нэгдэж, салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад оролцох

ГИШҮҮНИЙ АНГИЛАЛ


50.000 ₮
Энэхүү ангилалд хувь хүмүүс, бичил бизнес эрхлэгчид, нөхөрлөл, хоршоод орно.

100.000 ₮
Энэхүү ангилалд шинээр үүсгэн байгуулагдсан, хүчин чадал нь тогтвортой өсөн нэмэгдэж байгаа аж ахуй нэгжүүд орно.

200.000 ₮
Энэхүү ангилалд үйл ажиллагаа нь өргөжиж байгаа 3 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Орон нутгийн томоохон аж ахуй нэгжүүд орно

500.000 ₮
Энэхүү ангилалд орон нутагт уул уурхайн дагалдах үйлчилгээ /тээвэр, хөрс хуулалт г.м/, үйлдвэрлэл эрхлэлдэг болон бусад чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ тогтвортой явуулж, үйл ажиллагааны чиглэл нь өргөжин тогтворжсон 30 болон түүнээс дээш ажиллагсадтай аж ахуй нэгжүүд байна.

1.000.000 ₮
Энэхүү ангилалд Орон нутагт уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэдэг уул уурхайн томоохон компани 100 болон түүнээс дээш ажиллагсадтай байгууллагууд

Салбар танхимын гишүүнээр хэрхэн элсэх вэ?

  • Гишүүний анкет бөглөнө. Анкетыг Салбар танхим дээр ирж бөглөнө.

  • Гишүүн нь Гишүүний жилийн хураамжийг анх гишүүнчлэлд элссэн өдрөөс нэг жилийн хугацаагаар тооцож төлнө. Дансны дугаар: ХААН БАНК, 5585198871 МҮХАҮ-ийн танхим

  • Бөглөсөн гишүүний анкет, бүрдүүлэх материалууд болон хураамж төлсөн баримтын хамт Танхимд өгнө.

  • МҮХАҮТанхимын Тэргүүлэгчдийн шийдвэрээр МҮХАҮТанхимын Гишүүний гэрчилгээ олгоно.

  • Гишүүнчлэлийн хугацааг гишүүний хураамж төлсөн өдрөөс тооцно. МҮХАҮТанхимын дүрэм болон Гишүүдийн хүлээсэн үүргийн дагуу гишүүний татварыг жил бүр төлнө.

  • Танхимын гишүүний хувьд Танхимын үйл ажиллагаанд өөрийн идэвхитэй оролцоогоо бий болгож хамтран ажиллана.

  • Танхимд хандсан болон төр, засагт уламжлах аливаа санал хүсэлт, шүүмжлэлээ бичгээр өгнө.

  • Танхимын гишүүн таны хаяг, утас, е-мэйл өөрчлөгдсөн тухай бүр Танхимд хандаж өөрчлүүлнэ.

МҮХАҮТанхимын гишүүн болсноор Гишүүн бүрт бий болох давуу талууд:

  • Монголын бизнесийн орчны талаарх мэдээ, мэдээллийг хамгийн түрүүнд авах мөн түүнд оролцох боломж нээгдэнэ.

  • МҮХАҮТанхимаас www.mongolchamber.mn вэб хуудсанд байрлах гишүүдийн нэгдсэн электрон лавлахад байгууллага болон бизнесийнхээ мэдээллийг оруулах,

  • МҮХАҮТанхимын 21 аймаг дахь салбар танхимуудаар дамжуулан бизнесийн ашигтай харилцаа үүсгэх,

  • МҮХАҮТанхимын Гадаад улс орнуудтай тогтоосон холбоо харилцааг ашиглан төрөл бүрийн төсөл хөтөлбөр, Бизнес айлчлал, аялалд  хөнгөлөлттэй хамрагдах боломжтой,

  • Танхимаас эрхлэн гаргадаг “Бизнес таймс” сонинг Гишүүнчлэлийн ангилалаас хамааран үнэ төлбөргүй хүлээн авах, бусад сэтгүүл, сурталчилгааны материалуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр хүлээн авах,

  • Орон нутгийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилго бүхий Салбар танхимаас тогтмол эрхлэн гаргах  телевизийн нэвтрүүлэгт хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой,

  • Танхимаас гишүүдэд үзүүлдэг аливаа хөнгөлөлтүүдийг эдлэх, бизнес саналууд, хамтран ажиллах саналуудыг авах боломжтой,

  • Танхимын вебсайт болон Танхимаас эрхлэн гаргадаг төрөл бүрийн E-Newsletter-т өөрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес санал, төрөл бүрийн promotion-уудыг сурталчлуулах боломжоор хангагдана,

  • Танхимын дэргэдэх салбарчилсан Зөвлөлүүдэд орж, бизнес эрхлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой,

  • Эдийн засаг, зах зээл, бизнесийн орчны судалгаа шинжилгээтэй танилцах, баталгаат мэдээ, мэдээлэл олж авах,

  • МҮХАҮТ-ын Гадаад худалдааны академын урт болон богино хугацааны сургалтанд  хөнгөлөлттэй үнээр хамрагдах,

  • PUM буюу Нидерландын ахмад экспертүүдийн холбооноос хямд үнээр бизнесийн зөвлөх үйлчилгээг авах боломжтой,

  • Экспертизийн үйлчилгээ, танхимын ном, хэвлэл, үндсэн сургалтуудаас 20% хүртлэх хувийн хөнгөлөлттэй эдлэх,

  • МҮХАҮТ болон 21 аймаг дахь салбар танхимуудаас Дотоодод зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд 20-50% хүртлэх хувийн хөнгөлөлт эдлэх,

  • Гадаадад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд 10-40% хүртлэх хувийн хөнгөлөлт эдлэх,

  • Өөрийн компаний санхүү, эдийн засгийн зэрэглэл /credit rating/-ийг тогтоолгох, бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын  төсөл,  санхүүгийн  тайлан боловсруулах зэргийн зөвлөх үйлчилгээнүүдийг 5-20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжоор хангагдана.

  • “Өм. Танхимын ГИШҮҮД” Facebook group-ээр дамжин Салбар танхимын гишүүд бизнес, зах зээлийн талаарх мэдээ мэдээллийг хамгийн түрээнд авах, бизнесээ өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, нэг баг болж ажиллах бүрэн боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Танхимын анкет

  • Компанийн танилцуулга,

  • Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, Цээж зураг 1%

  • Компаний лого (файлаар)

  • Компани нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Search