Аймгийн ИТХ-ын дэргэдэх Тогтвортой хөгжил-Түншлэл хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж өнөөдөр анхны хурлаа хийлээ

Тус зөвлөл нь аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан аймгийн Засаг даргын орлолч, ЗДТГ-ын дарга болон төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлийг хамруулсан шийдвэр гаргах түвшний томоохон зөвлөл юм.

Германы хамтын ажиллагааны нийгэмлэг нь тус төслийг Баянхонгор, Увс, Дорнод, Өмнөговь аймгуудад байгуулан орон нутгийн хөгжил, тэргүүн туршлагаа өөр хоорондоо хуваалцаж нутагшуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Манай аймгийн хувьд анх байгуулагдаж байгаач бусад аймгуудтайгаа хамтарч ажиллах, туршлагаасаа хуваалцах, аймгийн хөгжлийн хэтийн зорилт бодлогын баримт бичиг “Байгалийн баялаг-Сайн засаглал-Хөгжсөн Өмнөговь” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулахад ихээхэн анхаарч ажиллах юм.

Search