Өмнөговь аймгийн нийт бизнес эрхлэгч та бүхнийг “ENTREPRENEUR 2018” шалгаруулалтанд оролцохыг урьж байна

 

Салбар Танхим нь Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилж “ENTREPRENEUR-2018” шагнал гардуулах ёслолын ажиллагааг уламжлал ёсоор 2018 оны 12 дугаар сарын 18-ны 18.00 цагт ХАН-УУЛ зочид буудлын King ресторанд зохион байгуулна.

Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.

“ENTREPRENEUR 2018” арга хэмжээг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. “ENTREPRENEUR 2018” арга хэмжээг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна.

  1. ГРАН ПРИ ШАГНАЛ - “ENTREPRENEUR-2018” ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА

  2. Оны онцлох Хөрөнгө оруулагч байгууллага,

  3. Оны онцлон Бүтээн байгуулагч,

  4. Оны онцлох Импортлогч байгууллага,

  5. Оны онцлох Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага,

  6. Оны онцлох Уул уурхайн ханган нийлүүлэгч байгууллага,

  7. Оны онцлох Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч байгууллага,

  8. Оны онцлох Инноваци нэвтрүүлэгч байгууллага,

  9. Оны онцлох Гарааны бизнес эрхлэгч,

  10. Оны онцлох Жижиг дунд үйлдвэр эрхлэгч,

  11. Оны онцлох Бичил бизнес эрхлэгч,

  12. Оны онцлох Банкны салбарын байгууллага

  13. Оны онцлох Үйлчилгээний байгууллага,

  14. Оны онцлох Худалдааны байгууллага

  15. Оны онцлох Тээвэр зуучлал, логистикийн байгууллага,

  16. Оны онцлох Газар тариалангийн салбарын байгууллага,

  17. Оны онцлох Аялал жуулчлалын салбарын байгууллага,

  18. Оны онцлох Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч;

  19. Оны онцлох Бизнесмэн,

  20. Оны онцлох Бизнес эрхлэгч хатагтай.

Шалгаруулалтын материал бүрдүүлэлт ба хүлээн авахад тавигдах шаардлагууд:

  1. Байгууллагын албан тоот /ямар номинацид нэр дэвшиж байгаа тухай/

  2. Тухайн номинацийн шалгуур үзүүлэлт тус бүрээр хүснэгтийн дагуу мэдээллийг товч бичиж ирүүлэх,

  3. Зөвхөн 2018 онд хийсэн ажил, мэдээллийг оруулах ба эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах,

  4. Шаардлагатай тайлан, мэдээлэл болон баталгаажуулсан, баримтжуулсан нэмэлт материалын хуулбарыг ирүүлж болох ба аль номинацийн ямар шалгуур, үзүүлэлтэнд хамаарахыг хуудасны дугаараар тодорхой заах,

  5. Нийт материал А4 бичгийн цаасны 10 нүүрээс илүүгүй байх.

ЖИЧ: Бизнесийн байгууллага тус бүрээс 1 иргэнийг Аймгийн Засаг даргын болон ИТХ-ын шагналд тодорхойлох боломжтой.

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 10-ны 17.00 цаг хүртэл .
Материал хүлээн авах хаяг: МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын оффис, “Говь сэндс” зочид буудал, 206 тоот
Холбоо барих утас:
70533388, 99118803, 88533333, 91050113

Search