Улаанбаатар Түншлэл-2018-ын шилдгүүд тодорлоо

МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл-2018” олон улсын намрын үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг байгууллагууд тодорлоо. Үзэсгэлэнд нийт 80 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос хүнсний салбараас 40, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм.

Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсэж хөгжсөний 43 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2018” олон улсын намрын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүнсний салбартаа бусдыгаа манлайлан, ДНБ болон улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа  “Жүр Үр” ХХК-д үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-При цом, хүндэт өргөмжлөл олголоо.

  • үзэсгэлэнгийн онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүнээр ““Хүнс комплекс” ХХК-ийн  “Таван төрлийн зайдас”
  • Үзэсгэлэнгийн онцлох шинэ бүтээгдэхүүнээр ““Мэргэн тур” ХХК-ийн “Классик загварын арьсан цүнх”
  • Үзэсгэлэнгийн шилдэг экспортын бүтээгдэхүүнээр “Дэлбакс” ХХК-ийн “Арьсан түрийвч”
  • Үзэсгэлэнгийн онцлох экспортын бүтээгдэхүүнээр “Монос трейд” ХХК-ийн “Эко уусдаг цай”
  • Үзэсгэлэнгийн экспортын шилдэг бүтээгдэхүүнээр “Дэлбакс” ХХК-ийн “Арьсан түрийвч”
  • Экспортлогч байгууллагаар “Монос хүнс” ХХК-ийн “Эко уусдаг цай”
  • Үзэсгэлэнгийн шилдэг импортын бүтээгдэхүүнээр “Глобал трейдинг девелопмент” ХХК-ийн “Star Balm”
  • Үзэсгэлэнгийн шилдэг импортын бүтээгдэхүүнээр “Ноён уул эрдэнэ” ХХК-й ROsso NOBILE Cioccolata, Crema Nobile, Bianco Nobile, Ner Nobile  цуврал дарс
  • Үзэсгэлэнгийн импортын орлох онцлох бүтээгдэхүүнээр оролцсон   “Сурагчдын дүрэмт хувцас”
  • Үзэсгэлэнгийн импортыг орлох онцлох бүтээгдэхүүнээр “Витафит ХХК–й “Sunny” брэндийн шүүс
  • Үзэсгэлэнгийн импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүнээр “Дэвшил трейд ХХК–й Голланд сортын үрээр монголд тарьсан “улаан лооль, өргөст хэмх” цэвэр шүүс
  • Үзэсгэлэнгийн дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Багарашаант ХХК-й “Амин чанар” Сүүний уураг пептид
  • Үзэсгэлэнгийн дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээр “Мах импекс” ХК-й  “Тахианы цээж махан хиам”
  • Үзэсгэлэнгийн дэлхийд өрсөлдөхүйц Монгол бренд “Улаанбаатар хивс” ХК-ийн Улаанбаатар, Алтанбулаг, Саян, Алтан өргөө нэрийн бүтээгдэхүүн 
  • Үзэсгэлэнгийн “Үлгэр жишээ оролцогч”-оор “СҮҮ” ХК, мөн шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр тус компанийн “Өтгөн Сүү” нэрийн бүтээгдэхүүн
  • Үзэсгэлэнгийн Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүнээр Өмнөговь аймгийн “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн цуврал нэрийн бүтээгдэхүүн
  • Үзэсгэлэнгийн Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүнээр “Алтан мөнгөн хонх”-ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүн
  • Үзэсгэлэнгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр “СИРМ” ХХК-й  “Molly’s” бүтээгдэхүүн
  • Үзэсгэлэнгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр “Өгөөж чихэр боов” ХХК-й “Жимст” нэрийн бүтээгдэхүүн
  • Үзэсгэлэнгийн идэвхтэй оролцогчоор лабораторийн тоног төхөөрөмж, хангамжийн хэрэгслийн худалдаа эрхлэгч “Синапс” ХХК тус тус шалгарлаа.

Search